Tuesday, March 8, 2011

Бид юу хийх вэ?

 
Агаарын бохирдол гэр хорооллын утаа, хуучирсан машины яндангаас голдуу гардгийг бид энэ бичлэгээс харж байна. Үүнийг хэрхэн шийдвэл зохих вэ?

Утаанбаатар

Саяхан би таксинд сууж байтал, жолооч ах надад үнэхээр эмзэглэмээр зүйл хэллээ.. Тэр ахын гэргий 2 ихэр хүүхдээ хэвлийдээ бүтэн 7 сар тээсэн боловч, агаарын бохирдлын улмаас нэг бяцхан үр нь гэдсэн дотроо амьгүй болж,түүний улмаас 2ууланг нь авахуулах аймшигтай замыг сонгосноо надад харамсалтайгаар хэлсэн.. Үүнийг сонсоод, миний зүрх яг зурагдах шиг л болсон.. Яагаад, яагаад ямар ч буруугүй тэр бяцхан үрс хорвоогийн гэрэл гэгээг харж чадахгүй, нар хэрхэн мандаж, жигүүртэн шувууд хэчнээн уянгалаг жиргэдгийг, ээж аавынхаа хайр халамжийн ямар сайхныг мэдэрч чадалгүй хорвоог орхино вэ? Үүнд хэн буруутай гэж???? Нөгөө л УИХ 76 юу? Эсвэл Байгаль Эх минь цаанаасаа ийм байсымуу? Эсвэл манай улс үйлдвэр технологиороо тэгтлээ их хөгжчихөөд утаандаа баригдаад байгаан болуу??

Wednesday, March 2, 2011

Алтнаас үнэтэй алт





“Усны төлөө тэмцэл бол амьдралын төлөө тэмцэл” хэмээн тэртээ хорь гаруй жилийн өмнө өнөөдөр сонины эрхлэгч Балдорж гуайн бичсэн энэ үгний утга учирыг Монголчууд ойлгож, ухамсарлах цаг нь аль хэдийнээ болжээ.
Бидний дунд нинжа хэмээх нэгэн шинэ нэр томьёо гарч ирээд цөөнгүй жилийг ардаа үдлээ. Үүнийг сонсоход мэдээж гар аргаар алт олборлогч хүмүүсийн дүр төрх бидний нүдэнд харагдана. Монголд байгаль эхийнхээ хэвлийг сүйтгэн амьдрагч нинжа нарын тоо өдрөөс өдөрт ихсэж байгаа нь тун эмгэнэлтэй. Үүний хор уршгаар өдрөөс өдөрт цэвэр усны нөөц ховордсоор удахгүй хатаж үхэх аюул нүүрлэж магадгүйнээ.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг унци алт дунджаар 1300 ам доллараар худалдаалагдаж байгаа хэдий ч одоо үлдсэн цөөхөн хэдэн урсгал ус, гол горхи маань ширгэж үгүй болох тэр цагт бид чинь нэг литр усаа энэ үнэнээс хэд дахин илүү өндөр үнээр худалдаж авах цаг ирэх вий дээ...........

Saturday, February 26, 2011

Усыг хэмнэлттэй ашиглах зөвлөмж



Бид шүд угаахад зарцуулах усны хэмжээг хэрхэн хэмнэж чадах вэ?
Бид шүд угаахдаа зарцуулах усныхаа цоргыг хаалгүй угаахад 5-10 литр ус урсгадаг байна. Энэ нь 1 жилд 1825-3650 литр, 10жилд 18250-36500 литр усыг нь үр ашиггүй зарцуулж үүнийхээ төлөө жилд 2007,58-4015,0 төгрөгийг зөвхөн шүдээ угаасныхаа төлбөрт төлж байна. Хэрвээ та усаа стаканд хийж, шүдээ угаавал 250-500 гр ус буюу жилд 91,25-182,5 литр, 10 жилд 912,5-1825 литр усыг зарцуулна. Ингэснээр та усаа хэмнэлттэй ашиглах төдийгүй мөнгөө ч бас хэмнэнэ.
Та нэг удаа усанд орохдоо хэдий хэмжээний ус зарцуулдаг бол?
Та усныхаа онгоцоо дүүргэж ороход 150-180 литр ус зарцуулдаг, харин 15 минут шүршүүрт ороход 200-250 литр ус ашигладаг байна. Та биеэ савандаж байхдаа үедээ усаа хааж байхаа битгий мартаарай, ингэснээр 2 дахин бага буюу 100-125 литр ус хэмнэж чадна.
Бид аяга тавгаа угаахдаа хэдий хэмжээний усаар угаадаг вэ?
Бохир аяга, таваг, сав суулгаа ойролцоогоор 10минут крантаа хаахгүйгээр угаахад 43,4 литр ус зарцуулдаг байна. Харин угаалгын шингэнээр угаахдаа крантаа хааж, цэвэр усаар зайлахдаа крантаа бага хэмжээгээр гоожуулан угааснаар 25 орчим литр ус хэмнэж чадна.
Та автомашинаа хэдэн литр усаар угаалгадаг вэ?
Авто машиныг даралттай усаар угаахад цагт 500 литр, ус зөөж угаахад 50 литр ус зарцуулагддаг байна.
Ухамсарт хүн та бүгд дээрх зөвлөмжүүдийг мөрдөн усыг хэмнэлттэй ашиглавал мөнгөө хэмнэж чадна.

Thursday, February 24, 2011

Хот дотроо хорт утааны баг зүүх үү эсвэл......



Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал Б.Чадраа дэлхийд хамгийн хортой гэж тооцогдож байгаа Полихлор дибензо-диоксин (ПХДД ) хэмээх хорт хавдар үүсгэгч цацраг идэвхит бодисоор Улаанбаатарын агаар хордсон хэмээн зарласан.
ПХДД-гийн үйлчлэх чадвар маш их бөгөөд саяны нэг хэмжээтэй байхад л генийн бүтцийг өөрчилж чадахаар хортой бөгөөд түүнийг Антарктидэд хийсэн судалгаагаар Америкчууд нотолжээ.
Улаанбаатарын утааг багасгах нэг арга бол нүүрсийг коксжуулна, шахмал түлш болгоно хэмээн ярьж байгаа ч нүүрс коксжуулах явцад маш их хортой хий ялгардаг тул хотын орчимд энэ үйл ажиллагаа явуулах боломжгүй гэнэ.
Монголчууд бид дэлхийн хүн амаас хэдийгээр 2500 дахин цөөн ч хаанахын хэнээс ч дутахгүй оюун ухаантай, хүч чадалтай дэлхийн хүн төрөлхтний брэнд хэмээн хэлэгдэж байсан ч өөрчлөлт орж байгаа генээ авран үлдэх, тэр аюулыг таслан зогсоох том асуудалтай нүүр тулгараад байна. Нэгэнтээ хотын иргэн бид өөр өөрийгөө устгах энэ аюулыг бий болгосон болохоор хот дотроо хорт утааны баг зүүхүү эсвэл.............

Экологид ээлтэй хүмүүст дуулгах статистик мэдээлэл



Усны газраас уул уурхайн гол ашиглалтын байдалд 2010 онд хийсэн судалгаагаар Бор-Өндөрийн жоншны үйлдвэр орчмын 1.5 км радиустай газарт газрын доорх усны түвшин 20 гаруй метрээр доошилсон нь тогтоогдсон байна. Тус уурхай нь өнөөдрийг хүртэл жилд 1.2 сая шоометр ус шавхан зайлуулдаг аж.
Түүнчлэн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд жилд тус бүр 4.5-5.0 сая шоометр ус шавхадаг ба үүнтэй холбоотойгоор уурхай орчмын гол горхи, булаг шанд ширгэж, газрын доорх усны горим алдагдсаныг судлаачид баталжээ.

10-хан хором бороонд алхуул ямруу?

Байгаль Эх бидэнд юугаар ч зүйрлэшгүй олон гайхамшгийг бэлэглэснийг бид заримдаа анзааралгүй өнгөрсөн байдаг. Бидний амьдрал нэг л хэвийнээр өдөр хоног урсан өнгөрч, орчин тойрноо ч анзааралгүй завгүй амьдраад байснаа бид сүүлд нь л анзаардаг. Хэсэгхээн хором, шуугиант ертөнцөөсөө хөндийрч, бороо шивэрсэн намуухан гудамжаар алхъя ...