Tuesday, March 8, 2011

Утаанбаатар

Саяхан би таксинд сууж байтал, жолооч ах надад үнэхээр эмзэглэмээр зүйл хэллээ.. Тэр ахын гэргий 2 ихэр хүүхдээ хэвлийдээ бүтэн 7 сар тээсэн боловч, агаарын бохирдлын улмаас нэг бяцхан үр нь гэдсэн дотроо амьгүй болж,түүний улмаас 2ууланг нь авахуулах аймшигтай замыг сонгосноо надад харамсалтайгаар хэлсэн.. Үүнийг сонсоод, миний зүрх яг зурагдах шиг л болсон.. Яагаад, яагаад ямар ч буруугүй тэр бяцхан үрс хорвоогийн гэрэл гэгээг харж чадахгүй, нар хэрхэн мандаж, жигүүртэн шувууд хэчнээн уянгалаг жиргэдгийг, ээж аавынхаа хайр халамжийн ямар сайхныг мэдэрч чадалгүй хорвоог орхино вэ? Үүнд хэн буруутай гэж???? Нөгөө л УИХ 76 юу? Эсвэл Байгаль Эх минь цаанаасаа ийм байсымуу? Эсвэл манай улс үйлдвэр технологиороо тэгтлээ их хөгжчихөөд утаандаа баригдаад байгаан болуу??
Мэдээж үгүй, үүнд бид л буруутай.. Бид хэн нэгэн рүү алдаагаа чихэж, юу хийхийн болоо гэж хүлээж суух биш, юу хийвэл дээр вэ? бид юу хийж чадахын бэ? гэж бодож, хамтдаа тэмцээгүйн улмаас агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд байна. Хотод л очвол хамаг юм болчих юм шиг санаж, бүгдээрээ Утаанбаатартаа шамбааралдаж, түрийвчнийхээ зузаандаа тааруулж хилийн чанадаас ашиглалтнаас гарсан хямдхан машин худалдан авч, түүнийхээ утаагаар хотоо "мялааж", түүхий нүүрсээр галаа өрдөж амьдралаа залгуулж яваа бид бүгдийн буруу.. Хэн нэгнийх нь амьдралд ийм зүйл тохиолдоогүй болохоор та тайван алхаж байж магадгүйээ,гэхдээ энэ байдлаараа удаан үргэлжилвэл хэзээ нэгэн өдөр таны хаалгыг тогшиж,харамсаад уйлах өдөр ирэх л байх даа. Дархан цаазат уулаа цоолж,хорт агаарын урсгалыг гаргах, хот хөдөөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах гээл том том юм ярилаа гээд бид мэдээж үүнийг шийдвэрлэж чадахгүй. Хүн бүрийн хийдэг энгийн жижиг үйлдэл ч үүнд хамаатай, мод бургас тарьж ургуулах, хог хаягдлаа хогийн саванд нь хийх, тамхи татахаа зогсоох гэх мэт бидний хийж чадах энгийн бөгөөд, үр дүнтэй аргууд олон байгааг та заавал бодож үзээд бидэнтэй хуваалцаарай.

                                                                      Бэлтгэсэн Үүнээ

2 comments:

  1. үнэхээр гайхалтай нийтлэл байна

    ReplyDelete
  2. gaihaltai gehees uur heleh ch ug alga

    ReplyDelete